Нийтийн орон сууцны барилгын шав тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-19 18:10:29
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ, ЗДТГ-аас нийтийн орон сууц барих ажлыг санаачлан эхлүүлж, өнөөдөр барилгын шав тавив. Аймгийн төвөөс алслагдсан нэгдүгээр багт нэн ядуу өрх олонтой учраас нийтийн орон сууцжуулах ажлыг эндээс эхэлж байгаа юм.  
Аймгийн төвөөс зүүн урагш байрлах Бунхан толгойн хойд талд дээрх орон сууцыг барьж босгосноор нэн ядуу 10 өрх орох оронтой болно.
Хэрлэн сумын хэмжээнд 2070 орчим ядуу өрх бүртгэгдсэн нь нийт өрхийн 16 хувийг эзэлж байгаа. Харин орон гэргүй нэн ядуу 84 өрх бий.  
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ