Аймгийн баяр наадмын комисс ажлаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-19 17:38:26
Дорнод /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 96 жил, Дорнод аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж, бэлтгэл ажилдаа орлоо. Дорнод аймаг 7-р сарын 10, 11-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэнэ.
Энэ жил тус аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал Сүхбаатарын одон хүртсэнтэй холбогдуулж баяр наадамд ихээхэн ач холбогдол өгч байгаагаа комиссын ахлагч, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл онцолсон. Тухайлбал, баяр наадмын эхэнд аймгийн тугийг цэнгүүлэх, ХДТ дан шинэ уран бүтээлээр хүндэтгэлийн концерт тавих, төрийн болон хувийн байгууллагуудын дунд өндөр бүтээлийн аяныг өрнүүлэх юм. Баяр наадмын нээлтийг МУСТА Б.Мангалжав найруулахаар болжээ.
Аймгийн баяр наадамд зориулж 80 сая төгрөг төсөвлөснөөс 15 саяыг нь наадмын талбайн зүлэгжүүлэлт, засвар тохижилтод зарцуулж байна. Энэ жилийн баяр наадмаар Үндэсний бөх, хурдан морины уралдаан, сур, шагайн харваа, баяр наадмын нээлт, нийгмийн дэг журам, худалдаа үйлчилгээ, хот тохижилт зэргийг хариуцсан 10-аад салбар хороо ажиллана. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ