Үндсэн хууль, Цэцийн талаар ном хэвлэгдэн гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 25 жилийнхээ ойд зориулж “Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал /онол, арга зүй, хэрэгжилт/” сэдэвт бүтээл хэвлэгдэн олон нийтэд хүргэв..
Энэ бүтээлд, Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн үйл ажиллагааны үр дүн, сургамж, түүхэн гавьяа, алдаа оноо, эрх зүйн зохицуулалт, цаашид боловсронгуй болгох арга зам зэрэг асуудлыг тусгажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, үндсэн хуульт ёсны хөгжил, Үндсэн хуулийн үндсэн бүтцийн онол, номлол, өмчлөх эрхийн Үндсэн хуулийн зохицуулалт, сонгох, сонгогдох эрхийн баталгаа зэрэг олон чухал сэдвийг хөндсөн байна.
Тус номыг бүтээхэд үе үеийн Цэцийн гишүүд болон Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачид сэтгэл зүтгэл, хүч оюунаа зориулж, гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Н.Жанцан хянан тохиолдуулжээ.

Н.Туяа