50 мянган иргэнийг албадан хөдөлмөр хийлгэдэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-30 14:20:21

МОСКВА. /Sputnik/. Гадаадад буй Умард Солонгосын 50 мянган иргэн “албадан хөдөлмөр” эрхэлж байна хэмээн НҮБ-ын Умард Солонгос дахь хүний эрхийн илтгэгч мэдэгдэв.

Умард Солонгос улс дахь хүний эрхийн талаар тайлан тавих үеэрээ, “Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсын иргэдийг дэлхийн улсуудад ажил хийлгэхээр явуулдаг бөгөөд тухайн улсын болон өөрийн Засгийн газраас тулгасан “албадан хөдөлмөрийн” гэж хэлж болох нөхцөл байдалд  ажиллаж байна” хэмээн Марзуки Дарусман лхагва гарагт сурвалжлагчдад хэлжээ.

Есдүгээр сарын 8-нд гэж тэмдэглэсэн уг тайлан төрийн бус байгууллагууд, Умард Солонгосоос зугтан гарсан иргэдээс авсан мэдээллийг иш татжээ.

“Ойролцоогоор 50 мянга гаруй иргэд БНАСАУ-аас гадаадад ажил хийдэг. Тэдний ихэнх нь Орос, Хятад улсад байна. Хөдөлмөр эрхлэгчид сард 120-150 долларын цалин авдаг байхад хөдөлмөр олгогчид Умард Солонгос улсын Засгийн газарт хавьгүй ихийг төлдөг байна” хэмээн тайланд бичжээ.

Ажилчид заримдаа 20 хүртэл цагаар сардаа ганц хоёр өдрийн амралттай ажилладаг байна. Сард оноосон ажлыг гүйцэд хийгээгүй зарим тохиолдолд тэр сарын цалинг өгдөггүй ажээ.

Хэдэн арван жилийн турш Умард Солонгос улсыг олон төрийн болон төрийн бус байгууллагууд  хүний эрх зөрчсөн хэмээн шүүмжилсээр ирсэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ