Даамын ДАШТ-д оролцох 10-19 насны тамирчид тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-30 12:23:12

Нидерландын Бейлен хотноо ирэх сарын 1-8-нд 100 буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид эх орноосоо мордлоо.

Тус тэмцээнд 2014 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Ц.Сүхбат, 2013 оны өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг, Азийн аваргын мөнгөн медальт М.Одгэрэл нарын 23 тамирчин эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр пүрэв гарагт Европыг зорив. Энэ жилийн ДАШТ-д олон орноос ирсэн 300 гаруй тоглогч өрсөлдөх юм.

Монгол Улсын багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Залуучуудын насны ангилал (19 хүртэл) Эрэгтэй: Ц.Сүхбат (2014 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт), Б.Мөнхжин (Залуучуудын Азийн аваргын медальт). Эмэгтэй: М.Одгэрэл (2014, 2015 оны насанд хүрэгчдийн Улсын аварга, 2014 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт). Б.Мишээл (Спортын дэд мастер), Д.Одонтуяа (Спортын мастер), А.Дашбаяр (Дэлхийн даамын холбооны мастер) нар тоглоно.

Харин 16 хүртэлх насны хөвгүүд: М.Шийравжамц (Монголын хүүхдийн спортын V их наадмын аварга), Б.Уудамбаатар (Спортын дэд мастер, Б.Пүрэвжаргал (Спортын дэд мастер). Охидоос Б.Отгон-Эрдэнэ (Монголын хүүхдийн спортын V их наадмын мөнгөн медальт), С.Сарантуяа (Өсвөрийн Азийн АШТ-ий хүрэл медальт), С.Гандиймаа (Монголын хүүхдийн спортын V их наадмын хүрэл медальт) нар тус тус тоглох юм.

Өсвөрийн 13 хүртэл насны хөвгүүд: С.Мөнх-Оргил (Монголын хүүхдийн спортын V их наадмын хүрэл, өсвөрийн Азийн аварга), Г.Жавхлантөгөлдөр (Спортын дэд мастер). Охидоос Г.Дүүрэнбилэг (2013 оны өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга), Э.Маргад (Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт),Т.Ганчимэг (Өсвөрийн УАШТ-ий хүрэл медальт) тоглох бол өсвөрийн 10 хүртэл насны хөвгүүдээс Б.Пүрэвбаатар (Өсвөрийн Азийн аварга), Б.Энхрийлэн (Өсвөрийн Азийн аварга), Б.Баярманлай (УАШТ-ий мөнгөн медальт), охид Г.Ууганжаргал (2015 оны Улсын аварга) Э.Хүслэн (Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт), Г.Буяндэлгэр (Азийн АШТ-ий хүрэл медальт) тус тус өрсөлдөх юм.

ДАШТ-д оролцох тамирчдыг тивийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон амжилт, сорилт тэмцээний амжилтаар сонгон шалгаруулжээ.

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ