Өсвөрийн шатарчид Грект оюун ухаанаа сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-30 11:53:57

Грекийн Порто Каррас хотноо болж буй  өсвөрийн шатарчдын ДАШТ-нд манай өсвөрийн шатарчид амжилттай тоглож байна.

Энэ сарын 25-нд эхэлсэн ДАШТ-ний 6 насны ангилалд Монгол Улсаас 26 шатарчин ур чадвар, оюун ухаанаа уралдуулан оролцож байгаа юм. Таван өргийн дараах байдлаар охидын найман насанд Б.Энхсаран VI, 10 насанд Б.Мөнгөнзул IV, дэлхийн аварга Д.Мөнхзул V байрт бичигдээд байгаа нь манай баг тамирчдын хамгийн өндөр амжилт болж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ