Пол Райан Төлөөлөгчдийн танхимийн даргаар сонгогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-30 09:57:48

ВАШИНГТОН. /Sputnik/. Есдүгээр сарын 25-д огцрохоо гэнэт мэдэгдсэн, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимийн дарга Жон Бонерын халааг Конгрессийн гишүүн Пол Райан авахаар боллоо.

Пүрэв гарагт АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 62 дахь даргаараа Пол Райаныг сонгожээ.

Райан хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэхээ мэддэг, “сайн дарга” болно хэмээн Бонер хэлж байсан удаатай. 2011 оноос хойш танхимийн даргаар ажилласан Бонерийг Бүгд найрамдах намынх нь гишүүд өнгөрсөн жилийн туршид огцрохыг шаарджээ.

Райан 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АНУ-ын Бүгд найрамдах намаас дэд ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөж байжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ