Канадын тамирчнаас 11 төрлийн хориотой бодис илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-05-31 11:59:18
МОСКВА./TASS/. Канадын пауэрлифтингийн тамирчин Томас Жеймэл-ээс авсан сэргээшийн шинжилгээнийн сорьцонд 11 төрлийн хориотой бодис илэрсэн тул түүний тэмцээнд оролцох эрхийг нь дөрвөн жилээр хасчээ. Энэ тухай Канадын Спортын ёс зүйн төвийн хэвлэлийн алба мэдээллээ.

Сэргээшийн шинжилгээний сорьцыг тэмцээний улирлын үеэр 2 дугаар сарын 11-нд авчээ. Т.Жеймэл-ээс авсан шээсний сорьцыг шинжлэхэд тамирчны биед 11 төрлийн хориотой бодис, тухайлбал, нандролон, тестостерон, метандиенон, оксандролон, оксиметолон, клостебол, болденон, дростанолон, тамоксифен, летрозол  бодис болон марихуан байгаа нь илэрчээ.

Австралийн Сидней хотод амьдардаг Т.Жеймэлийн тэмцээнд оролцох эрхийг нь 2021 оны 4 дүгээр сарын 19 хүртэлх хугацаагаар хассан байна.
О.Барс 



 



Холбоотой мэдээ