Аравдугаар сарын 29-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2015-10-29 09:50:40

08:30 цагт "Евро стандарт барилгын салбарын хөгжлийн гарц" сэдэвт уулзалт Гандирс цамхагт байрлах МБҮА-ийн хурлын танхимд болно.

09.00 цагт Хүүхдийн төлөө үндэсний газраас "Хүүхэд, гэр бүлийн салбарын захиргааны статистик үзүүлэлт боловсруулах ажлын уулзалт, хэлэлцүүлэг"-ийг “Улаанбаатар” зочид буудлын 5 давхар, “Хөх асар” танхимд зохион байгуулна.

09.30 цагт Туушин зочид буудалд Компанийн Засаглалын Хөгжлийн Төв болон Олон Улсын Санхүүгийн Корпораци хамтран "Монголын Компанийн Засаглалын Чуулган"-ыг 8 дахь удаагаа зохион байгуулна.

10.00 цагт “Maker’s Week Mongolia” /Үйлдвэрлэгч буюу Бүтээгчдийн 7 хоног/-ийн арга хэмжээний хүрээнд “Fab lab” буюу “3D принтер”-ийн лаборатори Мэдээллийн Технологийн Үндэсний Паркт нээлтээ хийнэ.

10.00 цагт “ХАВРЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН ДАХЬ ХҮҮХДИЙН ЭРХ” судалгааны дүнг танилцуулах тайлангийн хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.

11.00 цагт Уул уурхайн яамны хурлын танхимд "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурал болно.

11.00 цагт СХД-ийн байранд ЗДТГ-ын байранд Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын холбооны залуус "Үндэсний өгөх өдөр"-ийн хүрээнд самар зардаг бяцхан охины аав, ээжийг нь ажилд оруулан, дүүг нь цэцэрлэгт хамруулах болсон тухай мэдээлэл хийнэ.

12.00 цагт УБТЗ төв вокзал дээр "Жишиг галт тэрэг"-ний нээлт болно. 

Төрийн ордонд

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

12.00 цагт "Сайдын цаг" уулзалтад БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг оролцоно.

14.00 цагт “А” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Б” танхимд Төсвийн байнгын хорооны хуралдана.

15.00 цагт “В” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Г” танхимдЭдийн засгийн байнгын хороо хуралдана.

Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойн хүрээнд

11.20 цагт  “Их хотын хямдрал-376” хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа Чингис хааны талбайд болно.

11.40 цагт Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол Централ таурын урд талын цэцэрлэгт хүрээлэнд болно.

11.40 цагт  “Нийслэлийн өөрчлөлт-миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн Централ таурын урд талын цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийнэ.

12.00 цагт Нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа Чингис хааны талбайд болно.

12.30 цагт “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт Соёлын төв өргөөнд болно.

14:00 цагт Улсын Их дэлгүүр-Цэцэг төвийн уулзвар-Анкарагын гудамж-Чингисийн талбай гэсэн маршрутаар парад зохион байгуулна.

16.00 цагт "Мэдлэгээр цангасан оюун ухаан" лекц МЗХ-ны Залуус танхимд болно.

Холбоотой мэдээ