Олон улсын Түрэг судлалын академи Монголд малтлага хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-05-26 11:55:14
АСТАНА. /KAZINFORM/. Монголд археологийн хамтарсан судалгаа, малтлага хийх тухай хэлэлцээрт Олон улсын Түрэг судлалын академийн тэргүүн Дархан Кыдырали,  Монголын Үндэсний түүхийн музейн захирал Д.Сүхбаатар нар тавдугаар сарын 25-нд Казахстаны нийслэл Астана хотноо гарын үсэг зуржээ.

Тус хоёр байгууллагын 2016 оны наймдугаар сард гарын үсэг зурсан харилцан ойлголцлын санамж бичигт үндэслэн байгуулсан уг хэлэлцээрийн хүрээнд Монголын зүүн нутгийн Хэнтий аймгаас олдсон эртний Түрэгийн цогцолборт археологичдын экспедиц очиж, хамтарсан малтлага хийх боломж бүрдлээ.

Астана хотод болсон нийгмийн шинжлэх ухааны “Их тал” II чуулга уулзалтын үеэр байгуулсан уг хэлэлцээрт тусгасны дагуу талууд Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Түрэгийн үеийн олдворуудыг судалж, шинэчлэх аж.


2016 онд Олон улсын Түрэг судлалын академи нь Монголын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран Монголын Булган аймгийн нутаг дэвгэрт орших эртний Түрэгийн Шивээт улааны цогцолборт малтлага хийж байсан юм.

Өчигдөр байгуулсан хэлэлцээрийн дагуу талууд энэ зун Хэнтий аймагт малтлага хийж эхэлнэ.

/http://www.inform.kz/en/intl-turkic-academy-to-conduct-excavations-in-ancient-turkic-complex-in-mongolia_a3029885/
Г.Доржханд
 


 


 
Холбоотой мэдээ