БНХАУ, АНУ хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-28 15:36:09

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Номхон далайн командлалын командлагчийг БНХАУ-ын армитай хэлэлцээ хийлгэхээр тус улс руу ирэх долоо хоногт илгээнэ гэж АНУ-ын арми мэдэгдэв.

Ирэх долоо хоногийн даваа гарагт Тэнгисийн цэргийн адмирал Харри Харис БНХАУ-д айлчилж, тус улсын армийн офицертой хэлэлцээ хийнэ гэж АНУ-ын арми мэдэгджээ.

Батлан хамгаалах салбарын албаны хүмүүсийн харилцан айлчлалын талаар тэд хэлэлцэнэ гэж мэдэгдэлд дурдсан байна. Хоёр орны тэнгисийн цэргийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, санамсаргүй мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд хоёр талын цэргийн салбарын харилцан айлчлалыг АНУ дэмжих байр суурьтай байна.

Өмнөд Хятадын тэнгист БНХАУ-ын байгуулсан хиймэл арлууд руу АНУ тэнгисийн цэргийн хөлөг онгоц илгээхээс өмнө талууд хэлэлцээ хийхээр тохиролцсон байжээ. АНУ-ын хөлөг онгоц илгээх шийдвэрийг БНХАУ эсэргүүцсэн гомдол мэдээлжээ.

Харис нь АНУ-ын энэ төлөвлөгөөнд голлох үүрэгтэй оролцсон нэгэн бөгөөд түүний айлчлалын үеэр уг асуудлыг талууд хэлэлцэж магадгүйг сэтгүүлч дурдав.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ