Хөрөнгө оруулалтыг дүүргийн хөгжилд чиглүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-10 15:24:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дүүрэг, орон нутгийн хөгжилд чиглүүлэх зорилгоор өнөөдөр Чингэлтэй дүүргийн ЗДТГ болон МҮХАҮТ хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.

Санамж бичгийн хүрээнд хоёр тал Чингэлтэй дүүрэгт үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргах, дүүрэг, орон нутагт бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн судалгааг хийх юм. Санамж бичигт Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг нар гарын үсэг зурав.
 
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ