НҮБ-ын 70 жилийн ойг тохиолдуулан дэлхийн алдартай барилга, хөшөөг цэнхэр өнгөөр гэрэлтүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-27 14:10:00

Дэлхий нийтийн аянд Монгол Улс нэгдэж 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу Монгол Улс НҮБ-д 101 дэх гишүүн улс болж элссэн  өдрийг тохиолдуулан оройн 19.00-22.00 цагийн хооронд Төрийн Ордон болон Чингис Хааны хөшөөг цэнхэр өнгөөр гэрэлтүүлнэ.

 НҮБ-ын өдрийг 1948 оны 10 сарын 24-ны өдрөөс эхлэн тэмдэглэж ирсэн юм. 

НҮБ-ын 70 жилийн ойг тохиолдуулан дэлхийн улс орнуудад алдартай барилга, хөшөө, түүх дурсгалын газруудыг НҮБ-ын цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх аян 10 дугаар  сарын  23, 24-ний өдрөөс эхлэн өрнөж байна.

Энэхүү НҮБ-ын цэнхэр өнгөөр дэлхийгээ гэрэлтүүлье” аяны хүрээнд Шинэ Зеланд улсаас эхэлж улс тив дамжин үргэлжилж Нью Йорк хот дахь НҮБ-ын Төв байр, Эмпайр цамхаг, Египетийн Пирамидууд,  Рио де Жанейро хот дах Христийн хөшөө, Хятадын Цагаан хэрэм, Оросын Санкт Петербург дахь Эрмитаж, Йорданы эртний Петра хот, Австралийн Сиднейн дуурийн театр  зэрэг  300 гаруй түүх, дурсгалын алдартай газруудыг цэнхэр өнгөөр гэрэлтүүллээ.

 

Холбоотой мэдээ