Месси Европын шилдэг хөлбөмбөгчнөөр тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:10:19

МОНАКО. /BBC/. Европын хөл бөмбөгийн холбооноос /УЕФА/ олгодог шилдэг хөлбөмбөгчний шагналыг энэ жил Испанийн "Барселона" багийн довтлогч Лионель Месси хүртжээ.

Монако улсад болсон Аваргуудын лигийн хэсгийн шатны сугалааны дараа шилдэг тоглогчийг тодруулсан байна.

Сэтгүүлчид болон УЕФА-гийн гишүүн бүх 54 үндэсний холбоодын төлөөлөгчид бүхий шүүгчдийн баг Мессиг сонгожээ. Европын шилдэг хөлбөмбөгчин шагналын төлөө мөн "Барселона" багийн тоглогч Луис Саурес, "Реал Мадрид" багийн довтлогч Криштиану Роналду нар өрсөлджээ.

УЕФА 2011 оноос Европын шилдэг хөлбөмбөгчнийг тодруулж эхэлсэн билээ. Месси энэ шагналыг 2011 онд хүртсэн бол түүний багийн хамтрагч, Испанийн хөлбөмбөгчин Андрес Иньеста 2012 онд, "Бавария" багийн хагас хамгаалагч Франк Рибери 2013 онд, Роналду 2014 онд тус тус Европын шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч байв.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд