Пхеньян Австралийг “АНУ-ын бодлогыг сохроор даган дууриаж” байна гэж буруутгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПХЕНЬЯН. /TASS/. Австралийн Засгийн газар “АНУ-ын бодлогыг сохроор хуулбарлаж байна” гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдсэнийг бямба гарагт тус улсын сонин хэвлэлүүдэд нийтэлжээ. Австралийн Гадаад хэргийн сайд Жули Бишоп БНАСАУ-ын пуужин-цөмийн хөтөлбөрийг шүүмжилж байсныг дипломатч дурджээ.
Австралийн Гадаад хэргийн сайд “БНАСАУ-ын батлан хамгаалах чадвараа сайжруулах арга хэмжээг бүс нутаг, дэлхийн энх тайванд заналхийлж байна” гэж хэлснийг Пхеньян ямар ч учир утгагүй зүйл гэж үзэж байгаа юм. Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцдаж “дайны ирмэгт тулсан нь зөвхөн Вашингтоны Пхеньяны эсрэг дайсагнасан бодлого явуулснаас болсон” гэж уг мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
Хэрвээ Австрали БНАСАУ-ыг боомилох, тусгаарлахад чиглэгдсэн Америкийн бодлогыг дэмжих юм бол өөрийнхөө амийг хорлосон явдал болно. Австрали Пхеньяны цөмийн хүчний хүрэх хязгаарт орж магадгүй” гэж үзэж байгаагаа Умар Солонгосын дипломатч хэлжээ.
Үүнээс өмнө Австралийн ГХЯ-ны тэргүүн БНАСАУ баллистик пуужин харвасан явдлыг шүүмжилж, Австрали улс Пхеньяны эсрэг нэг талын хоригийн горимоо өргөжүүлэх гэж байгаагаа мэдэгдэж байсан билээ.
О.Барс