Зүүн Өмнөд Азид 7 сая гаруй хүүхэд сурч чадахгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛШИНЭ-ДЕЛИ. /PrensaLatina/. Зүүн Өмнөд Азид сургуульд явж чадахгүй, гудамжинд өсч буй долоон сая гаруй хүүхэд байна гэж ЮНЕСКО мэдэгдлээ.
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан ба соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн гаргасан тайланд, “Хэрвээ байдал энэ хэвээр байвал тус бүс нутгийн ДНБ-ий өсөлтөд сөргөөр нөлөөлнө” гэж анхааруулжээ.
“Зүүн Өмнөд Азийн сургуульд сурдаггүй хүүхдүүдийн эдийн засагт учруулах хохирол” судалгааны дүнгээ ЮНЕСКО-гийн шинжээчид гаргасан юм. Уг судалгаанд Камбож, Индонез, Лаос, Таиланд, Зүүн Тимор болон Вьетнам хамрагджээ.
“Анхан шатны боловсрол эзэмшүүлэх нь ёс суртахуунд маш чухал. Цаашлаад, улсын мөнгийг хэмнэнэ” гэж бүс нутгийн шинжээчид хэллээ.
Г.Доржханд
Сэтгэгдлүүд