Европын Холбоо гадаад хилээ хамгаалах чадваргүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-10-23 15:25:35

МАДРИД. /Sputnik/. Европын Холбоо шилжин суурьшигчдын асар том урсгалаас гадаад хилээ хамгаалж чадаагүй бөгөөд одоо тийм шилжилт хөдөлгөөнийг хүссэн мэт дүр эсгэж чадахгүй хэмээн Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Доналд Туск пүрэв гарагт хэлсэн байна.

“Бид хилээ хамгаалах чадваргүй байсан. Энэ утгаараа бидний нээлттэй байдал нь сонголт бус сул тал юм” хэмээн Европын Ардын намын Мадридын их хуралд Туск мэдэгджээ.

Европыг хүршгүй цайз болгохын тулд бус, үнэт зүйлээ зөв хадгалан үлдэх зорилгоор Европын гадаад хилийн хяналтыг ахин тогтоохоос илүү чухал үүрэг даалгавар Европын Холбоонд байхгүй  гэв.

“Бид дүрвэгчдийн их давалгаанд дуртай байгаа, хилээ нээх урьдчилан бодолцсон бодлого хэрэгжүүлээд байгаа юм шиг дүр эсгэх боломжгүй боллоо” хэмээн Туск санаа зовниод Европын Холбооны улсууд хоорондын хилийн аюулгүй байдлыг хамгаалж, нягт хамтран ажиллах хэрэгтэйг сануулав.

Энэ он гарснаас хойш ойролцоогоор 710 мянган дүрвэгч орж ирснийг Европын Холбооны хилийн "Фронтекс" агентлаг дүгнэсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ