Олон улсын зураачдын хээрийн үзэсгэлэн зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-12 12:23:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт энэ зун болох Аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийн хөтөлбөр гарчээ.

Хуваарийн дагуу зургадугаар  сарын 20-30-ны өдрүүдэд Олон улсын зураачдын хээрийн урлан Баянхонгор аймгийн говийн үзэсгэлэнт газруудад болно. "Талын салхи" сэдэвт олон улсын тус пленер, үзэсгэлэнг Баянхонгор аймаг анх удаа зохион байгуулах гэж байгаа бөгөөд Баянхонгор, Өлзийт, Жинст, Богд, Баянговь сумын байгалийн болон түүх соёлын дурсгалт газруудаар гарна. Мөн Адууны баяр долдугаар сарын 28, 29-нд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бийрийн хөндийд болохоор төлөвлөгджээ.  

Харин "Таван түмэн сарлагийн баяр" наймдугаар сарын 4-нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаан дэнж багт болохоор товлогдсон бол "Ламын гэгээний улаан хүрэн" тэмээний баяр 10дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянлиг сумд тус тус болох юм байна.

                                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ