Орос Америкийг сүр бадрууллаа гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-23 10:23:25

НЬЮ-ЙОРК. /Sputnik/. Ираны баллистик пуужингийн туршилт НҮБ-ын тогтоолыг зөрчсөн гэж АНУ, Европын улсууд үзсэнд эргэлзэж буйгаа НҮБ дахь Оросын байнгын төлөөлөгч илэрхийлэв.

Аравдугаар сарын 10-ны Ираны баллистик пуужингийн туршилтыг ноцтой зөрчил хэмээн үзэж, мөрдөн шалгахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс АНУ, Их Британи, Франц, Герман улс хүссэн тухай Францын “AFP” агентлаг мэдээлсэн.

Харин Москва тэгж үзэхгүй байгааг Оросын бүрэн эрхт төлөөлөгч мэдэгдлээ.

“Бид энэ асуудалд маш болгоомжтой хандах ёстой. Эхлээд техникийн асуудлыг нарийвчлан авч үзсэний дараа улс төрийн нөхцөл байдлыг харгалзах нь зөв. Мэргэжлийн өнцгөөс хандах ёстой болохоос сүр бадруулаад байх асуудал биш” хэмээн Виталий Чуркин хэлжээ.

АНУ-ын бүрэн эрхт төлөөлөгч Саманта Пауэр уг туршилтыг “өдөөн хатгалга”  гээд, бүс нутгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой асуудал хэмээн үзсэн юм. Хориг арга хэмжээ авахын тулд Хятад , Орос улсын санал шаардлагатай билээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ