Саудын Аравид “Mers”-ийн тархалт дахин идэвхжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 12:50:49

ЭР-РИЯД. /ВВС/. Саудын Аравид Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “Mers” титэмт вирусээр нас барсан дөрвөн тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улсад сүүлийн хэдэн долоо хоногт “Mers”-ээр нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байсан юм.

“Вирусийн гаралтай амьсгалын замын энэ өвчний тархалт дахин идэвхжиж байгаад бид санаа зовж” байна гэж тус улсын эрүүл мэндийн албаны хүмүүс хэлэв.

Ирэх сард тус улсад болох Хаж буюу их мөргөлдөх үйлдэх ёслолд хоёр сая орчим лалын шашинтан оролцоно. Үүнтэй холбоотойгоор вирусийн тархалт газар авч болзошгүй гэж албаны хүмүүс эмээж байна.

“Mers”-ийн халдвар авсан тохиолдлууд Ойрхи Дорнод, Европ болон Азийн улсуудад бүртгэгдээд байгаа билээ.

Уг вирус нь анх 2012 онд Саудын Аравид бүртгэгдэж байсан юм.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, 2012 оны есдүгээр сараас хойш дэлхийн хэмжээнд “Mers”-ээр 515 хүн нас бараад байна. “Mers”-ээр нас барсан тохиолдлын олонх нь Саудын Аравид бүртгэгджээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд