"Бурхантын хөндий 30 мянган жилийн өмнө" үзэсгэлэн

ФОТО МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2017-04-10 10:25:46

ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэн, Дархан-Уул аймгийн Музейтэй хамтарч “Бурхантын хөндий 30 мянган жилийн өмнө” үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 4-нд болов.

Музейн захирал Д.Жамбалдорж үзэсгэлэнг нээж хэлэхдээ: “Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн сан хөмрөгийн олдвор, цуглуулгаас бүрдсэн үзмэрүүд нь сүүлийн мөстлөгийн үед амьдарч байсан одоо мөхөж сөнөсөн амьтдын ховор сонин олдворууд юм. Энэ амьтад нь тухайн үед одоогийн Дархан хот байгаа Бурхантын хөндий орчимд амьдарч байсан нь Шарын гол, Хонгор сумын нутгаас орчмоос олдсон олдворуудаар батлагдаж байна. Тухайлбал: Хонгор сумын Хоёрдугаар багийн малчин Г.Батсүх “Савагт хирс”-ний толгойн ясыг олж илрүүлснээр өнгөрсөн оны аравдугаар сарын 18-19-нд мэргэжлийн баг ирж Палеонтологийн тандалт хийж 30-10 мянган жилд хамрагдах олдвор болохыг тогтоосон. Улмаар ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн сээр нуруутны лабораторид техник боловсруулалт сэргээн засварлалт хийгдсэний дараа манай Музейн сан хөмрөгт дээжилж үзэсгэлэнд шинээр дэлгэгдсэн үзмэр болж байгаа нь онцлог юм” гэв.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу