“Залуучууд” театрын 39 дэх өвөл цагийн үзвэрийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 11:11:04

Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын 39 дэхь өвөл цагийн үзвэрийн нээлтийг угтсан “Нарны хаан хүүхдүүд” тоглолт болов.

Уг тоглолтыг урьд нь тус театртай  хамтарч ажилладаг ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын сурагчид, оюутан, залууст зориулж уран сайхны удирдагч Г.Саранчимэгийн найруулсан “BELLCANTO” дууны дугуйлангийн хүүхдүүд, драмын ангийнхантай хамтарч өнгөрсөн сард 9, 15 дугаар сургуулиудын нийт 800-гаад сурагчдад толилуулжээ. Мөн Төрийн шагналт Д.Батбаярын зохиол “Хайрыг хайрла ” жүжгийг УГЗ Н.Пүрэвдорж найруулж Дарханы иргэд болон “Дархан- Өргөө” политехник коллеж, МСҮТ-ын оюутан залуус, “Оюуны ирээдүй” цогцолбор, 15 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид нийлсэн 1300-гаад үзэгчдэд өргөн барьсан байна. Өвөл цагийн үзвэрийг угтаж МУГЖ Ц.Төвшинтөгсийн найруулж уран сайхны удирдагч Г.Саранчимэг нарын “Их Монгол” концерт зэргийг нээлтэд зориулж нийтийн хүртээл болгосон байна.

                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ