Мод тарих өдөр мэндэлсэн хүүхдүүдэд зориулж төгөл байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 10:34:48

Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар “Бүх нийтээр мод тарих өдөр” мэндэлсэн хүүхдүүдэд зориулж төгөл байгууллаа.

Уг төгөл нь Говил багт байрладаг “Бүжинлхам” бурханы хөшөөний дэргэд юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хавар, намрын улиралд бүх нийтээр мод тарьдаг. Энэ намрын мод тарилт  10,11-нд тохиосон. Тэгвэл уг өдөр Орхон аймагт 4 охин, 3 хүү мэндэлжээ. Тэдний эцэг, эх “Бүжинлхам” бурханы дэргэд мод тарьж төгөлийнхөө анхны тохижилтыг хийлээ.  Ээж, аавуудын суулгасан улиас модны суулгацыг БОАЯЖГ өгсөн юм.

Дашрамд дурдахад, өнгөрсөн онд Говил багт “Эх үрсийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулж “Бүжинлхам” бурхан бүтээсэн юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ