Улаанбаатар-Дархан Уул чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-03-16 17:11:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам тээврийн хөгжлийн яамнаас Улаанбаатар-Дархан Уул чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй болгохоор  энэ ажлыг хавраас  эхлүүлэхээр зэхэж буйгаа дуулгалаа.  

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь дөрөвдүгээр зэрэглэлийнх бөгөөд тус замаар хоногт 3800 автомашин зорчдог байна. Стандартаар бол 600 орчим автомашин зорчих ёстой аж. Тэгвэл осол аваар гардаг тус  замыг цементэн бетон хучилттай нэгдүгээр зэрэглэлийнх болгох бөгөөд БНХАУ-тай хамтран бүтээн байгуулалтын ажлыг дулааны улиралд багтаан гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг шинэчилснээр замын ачаалал багасч, ослын тоо буурна хэмээн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат онцлов. 

Б.Заяа

Холбоотой мэдээ