Гал унтраах анги аймгийн музейд тактикийн сургуулилт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-15 09:33:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн музейд Онцгой байдлын газрын гал унтраах 31-р анги тактикийн сургуулилт зохион байгууллаа.

Энэ сарын 10-ны өдөр болсон уг сургуулилтыг тухайн байгууллагад гарсан ямар нэгэн гамшигт үзэгдлийн үед гал унтраах хэрэгсэл нь бүрэн эсэх, гал гарсан үед байгууллагаас гарах схемчилсэн зураг байгаа эсэх, гээд аюул гамшгийн үед тухайн байгууллага бэлэн эсэхийг шалгах зорилгоор зохион байгуулжээ.

Сургуулилтын дүнд музейн ажилчид бүгдээрээ гал гарсан үед багаж ашиглаж чадах чадвартай байх хэрэгтэй, ажиллагааны үед музейн хашааны байршил  шаардлага хангахгүй байгаа зэрэгт анхаарал хандуулж хашаагаа томсгож, зогсоолын таних тэмдэг тавихыг Онцгой байдлын газраас аймгийн Музейн хамт олонд үүрэг болголоо.

Б.Энх-Уянга

Холбоотой мэдээ