Энэтхэг харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 13:38:26

ШИНЭ ДЕЛИ. /RIA Novosti/. Энэтхэг улс харилцаа холбооны “GSAT-6” хиймэл дагуулыг “GSLV-D6” зөөгч пуужингаар хөөргөнө. Энэ нь тус улсын тойрог замд оруулж буй харилцаа холбооны зургаа дахь хиймэл дагуул юм.

Уг хиймэл дагуулыг өнөөдөр орон нутгийн цагаар 16 цаг 52 минутад Одиш мужийн Шрихарикота аралд оршдог Сатиш Дхаванагийн нэрэмжит сансрын буудлаас хөөргөх аж. Хиймэл дагуулыг энэтхэгчүүдийн өөрсдөө бүтээсэн “GSLV-D6” зөөгч пуужингаар тойрог замд оруулна.

“GSAT-6”-г Энэтхэгийн Сансар судлалын байгууллага /ISRO/ бүтээсэн байна. Харилцаа холбооны бусад таван хиймэл дагуулыг 2001, 2003, 2004, 2007 болон 2014 онд хөөргөжээ. "GSAT-6" тойрог замд орсныхоо дараа Энэтхэгийн бүлэг хиймэл дагуулуудын бүрэлдэхүүн хэсэг болох юм.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд