ШУТИС-ийн салбар сургуулийг Өмнөговь аймагт байгуулах талаар ярилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-09 14:13:48

Өмнөговь /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн эрдэмтэн багш нарын ажлын хэсэг Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзлаа.

ШУТИС-ийн салбар сургуулийг тус аймагт байгуулах боломж, орон нутагт хэрэгцээтэй боловсон хүчнийг хамтран бэлтгэх талаар ярилцсан юм. Тэд Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж,  ШУТИС-ийн салбар сургуулийг байгуулах хэд хэдэн давуу талыг олж харснаа хэлсэн юм. Тухайлбал Политехникийн коллеж материаллаг бааз сайтай салбар сургуулийн үйл ажиллагааг явуулахад тохиромжтой гэдгийг онцлоод ШУТИС-д тус аймгийн багш нарыг мэргэжил дээшлүүлж, зөвлөх багш нарыг орон нутагт ажиллуулах боломж байна гэлээ. Тиймээс эн тэргүүнд хамтран ажиллах санамж бичгийг байгуулах талаар ярилцсан байна.

Санамж бичиг байгуулан хамтран ажилласнаар уул уурхайд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх боломж бий болох юм. Мөн энэ уулзалтын үеэр Өмнөговь аймагт “Эрдэмтдийн зөвлөл”-ийг байгуулан ажиллах талаар санал солилцлоо.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ