НАСА нарны дэлбэрэлтийн зургийг авчээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 13:35:38

МОСКВА./RIA Novosti/. Америкийн Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ “Solar Dynamics Observatory” сансрын аппарат наймдугаар сарын 24-нд буюу даваа гарагт наран дээр болсон дэлбэрэлтийн зургийг авчээ. Уг зургийг НАСА-гийн цахим хуудсанд нийтэлжээ.

Даваа гарагт болсон дэлбэрэлт нь дунд зэргийн дэлбэрэлт аж.

Наран дээр дэлбэрэлт болох үед асар хүчтэй цацраг ялгардаг. Дэлбэрэлтээс цацагдсан хортой туяа дэлхийн агаар мандлыг нэвтэлж чадахгүй боловч хүний бие мах бодод сөрөг нөлөө үзүүлдэг байна.

“Solar Dynamics Observatory” аппаратыг НАСА нарыг судлах зорилгоор 2010 оны хоёрдугаар сарын 11-нд хөөргөжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд