Босогчид энхийг сахиулагчдыг хөнөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОГАДИШУ. /ВВС/. Сомали дахь Африкийн улсуудын холбооны /АУХ/ бааз руу босогчид халджээ. Босогчдын мэдэгдсэнээр, тэд 50 энхийг сахиулагчийг хөнөөжээ.
Сомалийн нийслэл Могадишу хотоос урагш 80 орчим км зайтай орших тус бааз руу босогчид уржигдар халдсан байна.
Тэсрэх төхөөрөг ачсан машин бааз руу дайран орсноор босогчид болон энхийг сахиулагчдын хооронд ширүүн буудалцаан болжээ.
Тус баазад Угандагийн энхийг сахиулагчид байдаг аж. Босогчид тус баазыг урьд нь нэг удаа булаан эзэлснийг цэргүүд чөлөөлж байжээ.
АУХ яг хэдэн хүн амь үрэгдсэнийг хараахан мэдэгдээгүй байна.
Цэргийн эх сурвалжийн мэдэгдсэнээр, 50 цэрэг амь үрэгдэж, 50 цэрэг сураггүй болжээ.
Сомали болон АУХ-ны цэргүүд ажиллагаа явуулж, АНУ нисгэгчгүй нисэх онгоцоор цохилт өгсөөр байгаа ч лалын босогчдын “Аль-Шабааб” бүлэглэл Сомалид болон хөрш Кенид террорист халдлага үйлдсээр байна.
Г.Доржханд
Сэтгэгдлүүд