Өнөр бүлийн "Өндөр ээж" улсын аварга малчин боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-19 18:47:51

  /Зурагт УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Улсын аварга малчин Д.Пүрэв есөн дүүгийн хамт/

Баянхонгор аймгийн Өлзийт сумын хоёрдугаар багийн малчин Д.Пүрэв Улсын аварга малчны цол, тэмдгээ өнөөдөр гардаж авлаа.

Шагналыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, Өлзийт сумын удирдлагууд гардуулав. Д.Пүрэв нь өөрийн есөн дүүгийнхээ хөлийг дөрөөнд гарыг ганзаганд хүргэсэн ачтай, есөн хүүхдийн ачит эх.

Улсын хэмжээнд эмэгтэй Улсын аварга малчин 14 байдгийн нэг болсон Д.Пүрэв өдгөө нас сүүдэр 68 хүрч буй. Өлзийт сумын ээж хадыг зорьсон олныг угтаж үдсэн нутаг усандаа зан сайтай, замын хүнд унд устай "Өндөр ээж" гэж хэлж болно.

2000 оны зуднаар 100 гаруй толгой малтай үлдэж байсан Д.Пүрэв 16 жил уйгагүй хөдөлмөрлөж өнөөдөр ийнхүү Улсын аварга малчин болж байна.

     

Холбоотой мэдээ