Нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулав

Орон нутагт | Төв
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-13 00:38:57
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Эрүүл мэндийн газар болон Дэлхийн Зөн олон улсын байгууллагын төв орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг чадваржуулах сургалтыг зохион байгуулсан аж.

Нийгмийн Эрүүл Мэндийн ажилтнуудыг чадваржуулах замаар хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж хүн амд хүргэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилготой гэж Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа онцолсон юм.

Сургалтад Төв аймгийн 27 сумын нийт 28 нийгмийн эрүүл мэндийн ажилтан оролцсон бөгөөд тэдэнд түлэгдэлт түүний үр дагавар болон түлэгдэлтийн үед үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээ,  тамхины хор хөнөөлөөс сэргийлэх, хүн амын хоол тэжээл болон 2017 онд хэрэгжиж буй үндэсний хөтөлбөр, стратегийн танилцуулга, хэрэгжүүлэх арга хэмжээ, чиглэл зэрэг нийт хориод сэдвээр сургалтын явуулсан байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ