Бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-02-04 06:39:52

Аргын тооллын 2 сарын 4, Санчир гараг. Билгийн тооллын 8, Гоё хүүхэн одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хаврын уур орох улирал 1 цаг 23 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Холбоотой мэдээ