Си Өмнөд Хятадын тэнгис дэх ажиллагаагаа дахин хамгаалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-19 10:08:20

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын дарга Си Зиньпин Өмнөд Хятадын тэнгис дэх далайн үйл ажиллагаагаа өргөжүүлж буйг дахин хамгаалав.

Си Зиньпин өнөөдрөөс Их Британид хийх таван өдрийн айлчлалынхаа өмнө “Reuters” агентлагт ярилцлага өгчээ.

БНХАУ-д хамгийн нээлттэй Өрнөдийн орон байх болно гэж Их Британи амласан. Энэ амлалт Их Британийн урт хугацааны ашиг сонирхолд нийцсэн алсын хараатай, стратегийн сонголт юм гэж Си мэдэгдсэн байна.

Их Британи болон БНХАУ-ын харилцааг стратегийн иж бүрэн түншлэлийн түвшинд аваачих “алтан цаг хугацаа”-нд хоёр тал хамтдаа шилжинэ гэж найдаж байгаагаа Си тэмдэглэжээ.

Мөн тэрбээр, Английн баруун өмнөд нутаг дахь цөмийн цахилгаан станцад БНХАУ-ын компаниуд хувьцаа эзэмших боломжтойг дурдаад, гадаад валют, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн салбарын хоёр талын харилцааг бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Өмнөд Хятадын тэнгис дэх БНХАУ-ын газар нутгийн нэхэмжлэл, тэр дундаа, тус улсын байгуулж буй хиймэл арлуудтай холбоотой асуудал Өрнөдийн орнуудыг түгшээж байгаатай холбогдуулан тэрбээр, БНХАУ-ынх гэж нэхэмжилсэн газар нутагтаа бүтээн байгуулалт хийх эрх бидэнд бий. Мөн тухайн газар нутаг дахь улсын ашиг сонирхол, бүрэн эрхт байдал болон холбогдох эрхүүдийг зөрчихийг БНХАУ-ын ард иргэд хэнд ч зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ