Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-01-22 11:55:48

Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй.Нийт нутгаар цас орохгүй.

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.Увс нуур болон Дархадын хотгор,Идэр, Тэс,Ерөө, голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 23-28 градус,Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж,  Хэрлэн,  Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод Монголын тал нутгаар 17-22 градус,Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хөвсгөл,Хэнтийн уулархаг уулархаг нутгаар13-18 градус,говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАРХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:26 градус хүйтэн, харьцангуй чийг72 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ