Малчдын хүүхдэд зориулан түр цэцэрлэг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-18 11:58:55

Баянхонгор аймгийн Засаг даргын санаачлагаар гуравдугаар сарын 1-ээс зургадугаар сарын 1 хүртэлх хугацаанд Малчдын хүүхдийг харах үйлчилгээ үзүүлэх 24 цагийн цэцэрлэгийг ажиллуулахаар болжээ. Ингэхдээ 19 суманд тус бүр нэг цэцэрлэг ажиллуулах аж.

Нэг талаар малчдын ажлын ачаалал их байдаг үед дэмжлэг болох, нөгөө талаар хувилбарт цэцэрлэг ажиллуулах замаар түр ажлын байр бий болгоно гэсэн байдлаар харж байгаа аж. Тус саналыг Баянхонгор аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

                                                                                                                   Б.Мөнхзул

Холбоотой мэдээ