Хараа хамгаалах загвар төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-16 17:37:48

Хүүхдүүдийн дунд харааны хугарлын гажиг жилээс жилд ихэсч байгаа учир Дорнод аймаг дахь БОЭТ-ийн Нүдний тасагт хараа хамгаалах загвар төслийг хэрэгжүүлж байна.

ДЭМБ-аас бүсийн таван аймагт Хараа хамгаалах төсөл хэрэгжиж, тэр дагуу гаргасан судалгаагаар сохрол болон сул хараа үүсгэж байгаа хүчин зүйлийн 80 хувийг бууруулах боломжтой гэж үзжээ.

Дорнод аймаг дахь БОЭТ нь 21 аймаг дундаа нүдний тусдаа ганц тасагтай. Тус тасагт жилд 450-иад хүн хэвтэн эмчлүүлдгийн 60-65 хувь нь нүдний мэс засалд ордог гэж Нүдний тасгийн эрхлэгч А.Нарангэрэл танилцуулав. Одоогоор Нүдний тасгийн эмч нар торлог шилэнцэр, нулимсны замын эмгэгээс бусад нүдний мэс заслыг хийж байна. Бусад гэдэгт томоохноос нь дурдвал, нүдний зөөлөн болор солих, хялар засах, даралт буулгах, салстын бүх төрлийн эмгэг гэхчлэн нэрлэж болно. Хөрш Сүхбаатар аймгийнхан ч ийш хандах нь элбэг байдаг гэнэ.

Б.Туяа

Холбоотой мэдээ