Хятад улс харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөлөө

Дэлхийд | Шинжлэх ухаан
nyamtulga@montsame.mn
2017-01-06 10:06:01

БЭЭЖИН. /Sputnik/. БНХАУ орчин үеийн харилцаа холбооны хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Хөөргөх ажиллагаа өчигдөр орон нутгийн цагаар 15:15 цагт Сичан хиймэл дагуул хөөргөх төвд болсон байна. Хиймэл дагуулыг “Чан Жөн 3B” тээгч пуужингаар хөөргөжээ.

“Тунсин Зишу Шыянь” гэдэг уг хиймэл дагуул нь олон давтамж бүхий өндөр хурдны мэдээлэл дамжуулах ажиллагааг туршихад тус дөхөм болох ажээ. Хятад улс энэ онд 30 хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөсөн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ