Филиппиний шоронгоос 132 хоригдол оргожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2017-01-04 10:25:47

МАНИЛА. /Sputnik/. Өнөөдөр Филиппиний Кидапаван хотын шорон руу зэвсэгт этгээд халдсаны дараа наад зах нь 132 хоригдол тус шоронгоос оргосон байна.

Хойд Котабато дүүрэгт байрлах уг шоронгийн 9 хуяг халдлагын үеэр амиа алджээ. Халдлага орон нутгийн цагаар 01:16 цагт болсон байна гэж Филиппиний “CNN” агентлаг мэдээлэв.

Уг халдлагыг Моро лалын чөлөөлөх фронт /MILF/ бүлэглэл үйлдсэн гэж шоронгийн удирдлага үзэж байна. Филиппиний төв Засгийн газраас тусгаарлаж, өргөн автономит эрхтэй болохыг зорьж буй MILF бүлэглэлийн босогчид болон Филиппиний Засгийн газрын цэргүүдийн хооронд дэгдсэн мөргөлдөөн хэдэн арван жилийн турш үргэлжилж байгаа юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ