Өнгөрсөн онд 3.7 тэрбум хүн нисэх онгоцоор зорчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2017-01-03 13:08:00

ОТТАВА. /TASS/. Өнгөрсөн онд агаарын тээврийн компаниудын нисэх онгоцоор зорчсон зорчигчдын тоо 3.7 тэрбумд хүрч дээд амжилт тогтоосон байна гэж Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ мэдэгдэв.

Өнгөрсөн онд дэлхийн агаарын тээврийн компаниудын тогтмол нислэгээр зорчсон хүмүүсийн тоо 2015 оныхоос 6 хувиар өссөн байна. Харин нийт нислэгийн тоо мөн хугацаанд 6.3 хувиар нэмэгдэж, 35 сая орчимд хүрчээ.

Нийт зорчигчдын талаас илүү хувь нь олон улсын чиглэлд ниссэн болохыг ИКАО мөн дурдлаа.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ