Энэ онд Камбожид 108 хүн аянгад цохиулж амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-12-26 14:43:19

ПНОМПЕНЬ. /Xinhua/. Энэ онд Камбожид хөдөө орон нутгийн голдуу 108 хүн аянгад цохиулж амиа алдсан байна. Харин өнгөрсөн онд 107 хүн ийм байдлаар амиа алдаж байжээ.

Үүнээс гадна энэ онд 105 хүн аянгад цохиулсны улмаас гэмтэл авсан бол өнгөрсөн онд 77 хүн гэмтэж байсан тухай Камбожийн Гамшгийн удирдлагын үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Кео Ви мэдэгджээ.

Энэ оны хувьд борооны улирал эхлэхийн өмнө ган гачиг нүүрлэсэн байсан учраас аянгад ниргүүлсэн хүмүүсийн тоо нэмэгдсэн гэж тэрбээр мэдэгдэлдээ дурдлаа.

5-10 дугаар сард борооны улирал үргэлжилдэг учир энэ үеэр аянга буух нь элбэг тохиолддог. Харин энэ оны 5-6 дугаар сард гантай байсны улмаас аянганы тоо улам нэмэгдсэн гэж тэрбээр хэлэв.

Ийм гамшигт өртөхгүй байхын тулд бороо орж байгаа үед гэртээ байх хэрэгтэйг тэрбээр мөн анхаарууллаа.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ