Энэтхэгчүүд дэлхийд хамгийн өндөр хөшөөг барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-12-26 12:37:57

ШИНЭ-ДЕЛИ. /news.sky/. Энэтхэгчүүд дэлхийд хамгийн өндөр хөшөө буюу Эрх чөлөөний хөшөөнөөс даруй хоёр дахин өндөр хөшөө барих гэж байна.

Энэтхэгийн баруун нутгаас гаралтай 16 дугаар зууны үеийн захирагч Шиважигийн 192 м өндөр хөшөөг Мумбай хотын эрэгт барихаар болсон байна. Арабын тэнгисээс буцаан авсан газарт уг хөшөөг барих бөгөөд барилгын ажил 2019 онд дуусах ажээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хөшөөний суурийг тавихад оролцсон байна. Энэ хөшөө Хятадын Хөнань мужид байдаг 154 м өндөр Буддагийн хөшөөнөөс 30 гаруй м-ээр өндөр байх юм. Төслийн нийт зардал 430 сая евро болох аж.

Гэхдээ энэ хөшөө ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Учир нь хөшөөнд зарцуулах мөнгийг дэд бүтцийн хөгжилд зарцуулахыг шаардсан өргөх бичигт 29 мянга гаруй хүн гарын үсгээ зурж, Энэтхэгийн Засгийн газарт хүргүүлжээ.

Мөнгийг хэрэгцээгүй зүйлд зарцуулж байгаагаас гадна уг хөшөө нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж, Өмнөд Бомбейн замын хөдөлгөөний нөхцөл байдлыг муутгана  гэж шаардах бичигт дурдсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ