Тэшүүрийн Дэлхийн цомын тэмцээн ОХУ-д болох байсныг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2016-12-23 10:44:47

МОСКВА./TASS/. Олон улсын тэшүүрийн холбоо /ISU/ Дэлхийн цомын ээлжит тэмцээнийг ОХУ-ын Челябинск хотоос өөр газарт зохион байгуулах шийдвэр гаргажээ. Энэ тухай Голландын NOS телевизийн суваг мэдээлэв.

Ричард Макларены удирдсан Дэлхийн Сэргээшийн эсрэг агентлагийн хараат бус комиссын илтгэл нийтлэгдсэний дараа ОУОХ-ноос өгсөн зөвлөмжийн дагуу ISU дээрх шийдвэрийг гаргажээ.  

Энэ сарын 7-ны өдөр ОУОХ-ноос Орос улсад олон улсын тэмцээнүүд зохион байгуулахыг хориглосон шийдвэрээ сунгасан юм.   

Тэшүүрийн Дэлхийн цомын ээлжит гарааг 2017 оны 3 дугаар сарын 10-12-нд Челябинск хотод зохион байгуулахаар төлөвлөсөн байжээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ