Японы батлан хамгаалахын төсвийг нэмэгдүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-12-22 14:05:08

ТОКИО. /Time/. Японы Засгийн газар Өмнөд Хятадын тэнгист явуулж буй Хятадын цэргийн ажиллагаа болон Умард Солонгосын баллистик пуужингийн аюулыг сөрөх зогсохын тулд ирэх оны батлан хамгаалах салбарын төсвөө урьд өмнө нь байгаагүй их хэмжээгээр өсгөлөө.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газар батлан хамгаалах салбарын ирэх оны төсвөө 1.4 хувиар нэмэгдүүлж, 5.13 их наяд иен буюу 43.66 тэрбум долларт хүргэжээ.

Хэрвээ хууль тогтоогчид энэ төсвийг баталбал Японы хувьд таван жил дараалан батлан хамгаалахынхаа төсвийг нэмэгдүүлсэн явдал болох юм.

Үүний зэрэгцээ Умард Солонгосын баллистик пуужингийн хөтөлбөр өргөжиж байгаатай холбогдуулан Япон улс баллистик пуужингаас эсэргүүцэх хамгаалах системээ шинэчлэхэд илүү их хэмжээний зардал гаргахаар төлөвлөжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ