Онцгой байдлынхан бүтээлч ажил өрнүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-21 19:04:02

Энэ онд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас 40 бүтээлч ажлыг төлөвлөн хэрэгжүүлжээ.

Нийт 664.6 сая төгрөгийн зардалаар алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан албаны бэлтгэл бэлэн байдлаа дээшлүүлэн  ажилласанаар нэлээд зүйлийг хийж амжуулсан байна. Тухайлбал байгууллагын гадна болон дотор талыг шинээр орчин үеийн хэв загварт оруулан шинэчлэн засварлажээ. Мөн автомашин техникийн хадгалалт хамгаалалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангахын тулд байгууллага, алба хаагчдын дотоод нөөц бололцоог ашиглан 10х6х5 харьцаатай, 60 м2  талбайтай 35 сая төгрөгийн өртөг бүхий стандартын шаардлага хангасан автогражийн өргөтгөлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Алба хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 24х16 метрийн хэмжээтэй 7.4 метрийн өндөртэй спорт заал барьж байна. 100 сая төгрөгийн өртөгөөр нэг талдаа үзэгчдийн лоож, Гал унтраах техникийн олон төрөлт спортын бэлтгэлийн цамхагтайгаар тус барилгыг 85 хувийн гүйцэтгэлтэй, 2017 оны 01-р улиралд ашиглалтанд бүрэн оруулахаар ажиллаж байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ