Баянцагаан сумд барилгуудыг шинэчлэх шаардлагатай байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2016-12-21 18:26:07

Баянхонгор аймгийн Баянцагаан сум ирэх жилүүдэд барилгын ажил эрчимтэй хийгдэхээр байгаа юм байна.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын эмнэлгийн барига цаашид ашиглах боломжгүй болжээ. 1958 онд баригдсан тус барилга багтаамж муутайгаас гадна дээвэр, хана маш муудсан дулаан алдалт их, бороо орохоор дээврээсээ нурдаг учир Мэргэжлийн Хяналтын Байгууллагын цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс ирэх онд тус сумын эмнэлгийн барилгын шинээр барихаар төлөвлөжээ.

Мөн сумын цэцэрлэг 70 хүүхдийн багтаамжтай барилгад 7 бүлэг 211 хүүхэд суралцдаг. Одоогоор нэмж 4 анги, Урлагийн заал, склад хийж өргөтгөх шаардлагатай байгаа аж. Бага сургуулийн тухайд 1975 онд баригдсан, 2010 онд их засварт орсон барилга аж. Уг барилгыг буулгаж шинээр барилга барих юм уу эсвэл шинээр өөр хичээлийн 2-р байр барих шаардлагатай болжээ.

Түүнээс гадна Баянцагаан сумын Нутгийн удирдлагын ордон нь 1967 онд баригдсан, багтаамж муу өрөө хүрэлцдэггүй, хуучны чулуун барилга учир дулаан алдалт маш их, хана, дээвэр муудсан учир шинээр зайлшгүй барилга барих шаардлагатай байгаа юм байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ