Сумдын салбар зөвлөлд шалгалт хийнэ

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 21:21:59

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулх зөвлөл энэ сарын 19-23-нд  сумдын салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж,хяналт тавина.

Орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг нэмэгдүүлэх зорилготой шалгалтын дүнд үйл ажиллагаагаараа манлайлсан салбар, зөвлөлийг шалгаруулж, байр эзлүүлэх аж. 2013 онд зохион байгуулсан шалгалтаас Алтанбулаг,Архуст,Баянцогт,Баянчандмань, Жаргалант, Лүн сум онц, сайн үнэлгээ авсан бол Мөнгөнморьт, Сэргэлэн, Дэлгэрхаан,Баян,Баянхангай сумд хангалтгүй дүгнэгджээ.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ