Сургалтын менежерүүдийг чадавхжуулах сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-19 13:28:54
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын Мэргэжил арга зүйн баг хамт олноос сургалтын менежерүүдийг чадваржуулах сургалтыг зохион байгуулж байна. 

Сургалт энэ сарын 15-16-ны өдрүүдэд Төв аймгийн Боловсролын газарт болсон бөгөөд сургалтын менежерүүдийг чадваржуулах сургалтад Төв аймгийн нийт 30 сургуулийн 44 сургалтын менежер хамрагдаж байгаа ажээ. Боловсролын нэгдсэн мэдээллийн төв нь хоёр жилийн өмнө ашиглалтад орж сургалтын менежерүүдийг сургасан боловч энэ хугацаанд 16 сургуулийн сургалтын менежер солигджээ. Энэ нь статистик мэдээллийн боловсруулалтын дүн ихээхэн зөрөөтэй гарахад нөлөөлсөн гэж Төв аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газрын математик физикийн сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Намжилмаа дурдсан юм.

Сумдаас ирсэн сургалтын менежерүүдэд статистик мэдээллийн боловсруулалт хийх арга аргачлалд сургах, боловсролын үйлчилгээ сургалтын чанар үр өгөөжийг сайжруулах, багшийн хөгжилд анхаарах асуудлууд гэсэн гурван үндсэн чиглэлээр уг сургалтыг явуулж байгаа гэж Төв аймгийн БСУГ-ын Математик физикийн сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Намжилмаа хэлсэн юм.

Мөн ЭЕШ-аар улсын хэмжээнд зуравдугаар байр руу ахисан өндөр амжилт үзүүлсэн болов ч анги дэвших улсын шалгалтаар А, В үнэлгээний эзлэх хувь буурсан дүнтэй гарсан байна. Тиймээс төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын хүрээнд 2019 он гэхэд нийт багш нарын 70 хувийг магистрын зэрэгтэй болгох шийдвэрүүдтэй уялдуулж уг сургалтыг зохион байгуулж буйгаа албаныхан онцолсон юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ