Сумын шинэ удирдлагуудтай "Санамж бичиг" байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-08 12:47:31

Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд нар сумдад шинээр томилогдсон ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг хүлээн авч уулзан сургалт зохион байгууллаа.

Тухайлбал аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд баримтлах чиглэл, ИТХ, Засаг даргын хамтын ажиллагаа, аймаг, сумын ИТХ-аас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн сумдад  хамааралтай зорилт, арга хэмжээ,  хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, 2017 оны төсвийн тухай болон төсвийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тухай, Мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого, чиглэл зэрэг олон сэдвээр "хичээл" заасан юм.

Мөн сум, багийн өөрөө удирдах байгууллагын сонгуульт ажилтнуудад хууль, эрхийн болон онол арга зүйн мэдээлэл өгөх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, Нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай "Санамж бичиг" байгуулан талууд гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийг аймаг, сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд санамж бичгийн заалт бүрт төлөвлөгөө гарган ажиллаж, биелэлт, үр дүнгээ жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор дүгнэх аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ