Ахмадуудад үнэ төлбөргүй нүүрс олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-07 16:48:03

Өвлийн цочир хүйтэн эхэлж байгаатай холбогдуулаад Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд шийдвэр гаргаж, Арвайхээр сумын ахмад настай айл өрхүүдэд тус бүр 10 шуудай нүүрс олголоо.

Тэрээр хэлэхдээ "Өвөл эхлэхэд бид мал аж ахуйн талаар ихэвлэн ярьдаг. Тэгвэл иргэдийнхээ өвлийн бэлтгэлийг ч зохих хэмжээгээр хангах ёстой" гэсэн юм. Судалгаагаар Арвайхээр суманд 50-иас дээш насны ахмадтай 2100 өрх байдаг гэх бөгөөд Баянтээг уурхайгаас 1000 тонн буюу 20 мянган шуудай нүүрсийг дээрх ахмадуудад үнэ төлбөргүй олгоод байна.

Өрхийн орлого бага, цаг агаарын нөхцөл байдал чанга байгаа энэ үед 10 шуудай нүүрс амьдралд нь багагүй нэмэр болно хэмээн ахмадууд хэлж байв.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ