Аравдугаар сарын 14-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-10-14 10:05:38

10:30 цагт Лесби, гей, бисекс,трансжендер хүний эрхийн тухай сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалт, чөлөөт ярилцага Нарантуул зочид буудалд болно.

10:30 цагт НМХГ-ын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал хуралдаж, өлөн боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийгдсэн шалгалт, хөнгөн хүнсний үйлдвэрүүдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар нээлттэй хэлэлцэнэ.

10:30 цагт Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн талаар намын байрандаа мэдээлэл хийнэ.

10:40 цагт УДБЭТ-т "Лучиа ди Ламмермур" дуурийг Монгол Улсад тоглох болсон талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Чөлөөлөх дайны 70 жилийн ойн баярт ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотод "Цэргийн ёслолын жагсаал"-д Эх орноо төлөөлөн оролцсон цэргүүдийг шагнах ёслолын үйл ажиллагаа Зэвсэгт хүчний 032-р ангийн байранд болно.

11:30 цагт Монголбанкны 5 давхарт 2015 оны 9 дүгээр сарын Орон сууцны үнийн индекс зарлана.

11:30 цагт ЭМСЯ-нд Эрүүл мэндийн салбарын ажилтны цалин тэтгэмжийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Фото зурагчин н.ГанӨлзийгийн "Монгол Нүүдэлчин" фото үзэсгэлэн "BlueMoon" арт галерейд нээлтээ хийнэ.

12:00 цагт Аж үйлдвэрийн яамны гурван давхарт Монголд үйлдвэрлэв" Аж үйлдвэрийн олон улсын форум зохион байгуулах талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат мэдээлэл хийнэ.

12:00 цагт Үндэсний номын сангийн 3 давхарт Гадаад харилцааны сайд асан, судлаач Г. Занданшатарын хөрвүүлсэн “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” номын нээлт болно.

12:30 цагт Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн талаар санал солилцох уулзалт, ярилцлага 1 “Туушин” зочид буудалд болно.

Төрийн ордонд

09:00 цагт “А” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

09:00 цагт “Б” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

11:00 цагт УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Морин цаг” хэвлэлийн хуралд оролцоно.

14:00 цагт “А” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14:00 цагт “Б” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

12:00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийнэ.

13:00 цагт Сонгуулийн мэдээллийг ард түмэнд хүртээмжтэй, бүрэн хүргэх, нэр дэвшигчийг иргэдийн өмнө эрх тэгш танилцуулах, иргэд өөрсдөө сонголтоо хийхэд туслах зорилго бүхий “Хэн нь хэн бэ танилцуулах төсөл”-ийн талаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс Өлтийн голын эхэнд байгаль орчинд учруулсан 32 тэрбум төгрөгийн хохиролын хариуцагчаар холбогдох яамдыг шүүхэд өгсөн талаар мэдэээлэл хийнэ.

12:00 цагт Баянхонгор аймгийн удирдлагууд Болгарын уул уурхайн компанийн эрх ашгийг ноцтой зөрчсөн асуудлаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ